Wellpay нь ажилтнууддаа өгөх байгууллагын хангамж юм.

feature1
Ажилласан

Зөвхөн ажилласан хугацааныхаа цалинг л авах боломжтой.

Цалингийн урьдчилгаа биш.

feature2
Цалингийн

Хөдөлмөрлөж олсон өөрийн цалингаа л авч буй.

Зээл биш тул хүү байхгүй.

feature3
Урьдчилгаа

Хэрэгтэй үедээ цалингаасаа урьдчилж авна.

Цалин буухыг хүлээхгүй.

Wellpay процесс энгийн бөгөөд хялбар

  • Ажилтанд хэрэгтэй үед нь Wellpay (ажилласан цалингийн үйлчилгээ) Vesta Well-с олгоно. Ажилтан авсан үнийн дүнгээс үл хамааран үйлчилгээний хураамж төлнө.

    Ажилтнуудын авсан нийт Wellpay-г Vesta Well-д шилжүүлнэ.

    Ажил олгогч цалин буух өдөр ажилтны авсан Wellpay-г хасаад үлдсэн цалинг ажилтанд шилжүүлнэ.

    Device

Tүгээмэл асуултууд

Wellpay нь ажилчдадаа ажилласан өдрүүдийнх нь цалингийн тодорхой хувийг олгож буй цалин буухаас өмнөх гэнэтийн зардал, мөнгөний хэрэгцээ гарахад нь туслалцаа үзүүлэх зорилготой байгууллагын хангамж/safety net юм.
  • Ажилтан хэрэгтэй үедээ ажилласан өдрүүдийн дагуу хуримтлагдсан цалингаасаа Wellpay үйлчилгээгээр Vesta Well-с авна.
  • Ажил олгогч цалин буудаг өдрөө ажилтнуудынхаа авсан Wellpay-г Vesta Well-д нэхэмжлэхийн дагуу шилжүүлнэ.
  • Ажилтанд авсан Wellpay-г хасаад цалинг нь хувaарийн дагуу олгоно.
  • Wellpay үйлчилгээ нь зөвхөн ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу ажилтанд олгогдоно. Ажилтан Wellpay үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр уг үйлчилгээг авах эрх нээгдэнэ.
Wellpay нь зээл биш бөгөөд ажилтан өөрийн ажилласан өдрүүдийнхээ цалинг цалин буухаас өмнө авч буй явдал юм. Tиймээс ямар нэг хүү байхгүй бөгөөд ажилтан зөвхөн үйлчилгээний хураамж авсан дүнгээс үл хамааран төлнө.

Wellpay үйлчилгээ нь ажил олгогчид нэмэлт зардалгүй бөгөөд цалингаа хуваарийнхаа дагуу олгох тул мөнгөн урсгалд нөлөөгүй. Aжил олгогч дараах байдлаар хамтран ажиллана:

  • Vesta Well - тэй ажилтнууддаа олгох Wellpay-н дээд хэмжээг тохирох эсвэл ажилтан бүрийн гарт авах цалингийн мэдээллийг ERP/Payroll системийн холболтоор болон Vesta Well-н ажил олгогчийн порталаар дамжуулан оруулна.
  • Ажилтнуудын ажил эрхлэлтийн мэдээллийг (ирц, чөлөө, амралт, ажлаас гарах/орох) ERP/Payroll системийн холболтоор эсвэл Vesta Well-н ажил олгогчийн порталаар дамжуулан оруулна.
  • Vesta Well-н нэхэмжлэхийг цалин буух өдөртөө багтаан төлнө.
  • Ажилтнууд Wellpay-гээ Facebook Messenger ашиглан хялбар авна. Байгууллагаас Vesta Well-д өгсөн татвар төлөгчийн дугаар болон утасны дугаараар бид ажилтныг баталгаажуулна. Wellpay шилжүүлэх данс нь ажилтны цалин авдаг данс байх бөгөөд зөвхөн ажил олгогчоор дамжин Vesta Well-д ирэх тул буруу дансанд гүйлгээ хийх асуудал байхгүй.
  • Ажил ологчтой гэрээлсэн дагуу Vesta Well-н зүгээс ажилчдад Wellpay хэрхэн авах, зарцуулах сургалт орно.
Image

Ажилтнууддаа Wellpay өгье!

Нэмэлт зардалгүйгээр байгууллагын хангамжаа сайжруулж удаан хугацаанд үнэнчээр ажиллах ажилтнуудтай байя!